Авто замд халдваргүйтгэл хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайн халдваргүйтгэлийг өнөөдрөөс хийж эхэллээ.
Нийтийн эзэмшлийн авто замын 800 мянган м2 талбай, хорооллын
доторх авто зам, автобусны буудлын 400 мянган м2 талбайд халдваргүйтгэл хийх аж. Халдваргүйтгэлийг аймгийн Онцгой
байдлын газар, Мал эмнэлгийн газрын 10 алба хаагч хоёр өдрийн хугацаанд хийх
ажээ.