Тендер шалгаруулалтаас болж цэцэрлэгийн гурван бүлгийн хичээл эхлээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 19:01:06

Тоглоом болон сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх компанийн тендер шалгаруулалт удааширснаас болж  цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 120 гаруй хүүхэд гэртээ байна.

Энэ жил Унага, Бялзуухай, 23 дугаар цэцэрлэгт тоглоом, зөөлөн эдлэл худалдаж авахад 150 сая төгрөг төсөвлөсөн. Үүний дагуу наймдугаар сард тендер зарласан ч нэг ч компани санал ирүүлээгүй тул дахин явуулахад 23 дугаар цэцэрлэгт тоглоом нийлүүлэх компани шалгараагүй байна. Ийнхүү цаг алдсаар байтал хичээлийн нэг сар дуусч эцэг эхчүүд ч бухимджээ.

Иймд Их-Залуу багийн 80 гаруй иргэн аймгийн Засаг даргад хандаж тендер шалгаруулалтыг хурдан явуулахыг хүссэнээ бичгээр илэрхийллээ. Гэвч “Худалдан авах ажиллагаа”-ны тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөс дээших ажил, үйлчилгээ болон худалдан авалтыг нээлттэй зарладаг бөгөөд энэ нь нэг саырн хугацаанд үргэлжилдэг ажээ. Үүний дагуу тендер шалгаруулалт удаж байгаа гэнэ. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news
Comments