Таван зуун хүний суудалтай спортын ордон барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ онд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтаас дурдъя.
Улсын төсвийн долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 500 хүний суудалтай Соёлын ордон, аймгийн хөрөнгө оруулалтаар нэгдүгээр багт иргэдийн хөгжлийн төв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хороололд шугам сүлжээ нэмж тавихаар болжээ.
Харин сумын хөрөнгө оруулалтаар гуравдугаар багт өрхийн эмнэлэг барих бол төсөл хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн Зорчигч, ачаа тээврийн боомтыг шинээр барих ажлыг эхэлнэ.
Мөн “Монгол орны хуурай бүс
нутгаас үүдэлтэй элсэн ба шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, бууруулах”
төсөл Дэлхийн банкны 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар
“Цахилгаан түгээх сүлжээг сайжруулах төсөл” тус тус хэрэгжих аж.