Говьсүмбэр аймаг өрсөлдөх чадвараараа тавдугаарт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-17 15:01:30

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан судалгаагаар Говьсүмбэр аймаг өрсөлдөх чадвараараа аймгуудаас тавдугаарт эрэмбэлэгджээ.

Тус аймаг 2019 онд зургадугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2020 оны ажил үйлс бүтээн байгуулалтаар ийн амжилтаа ахиулсан байна.

Аймгийн төв болох Сүмбэр сумын иргэд 24 цагийн хэрэглээний халуун, хүйтэн ус хэрэглэдэг бол багийн гэр хорооллын айл өрхийг ч цэвэр усны шугамд холбосон байна.

Мөн 640 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль, Нэгдсэн эмнэлгийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж буй.

Говьсүмбэр аймаг Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан зэрэг дөрвөн аймгийн есөн сумтай хиллэдэг бөгөөд сумын иргэд тус аймагт ирж, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас гадна хүүхдүүд нь ерөнхий боловсрoлын сургуульд сурдаг аж.

Related news