Нутгийн зарим хэсгээр цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-03 16:42:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс 3 дугаар сарын 5-9-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцууллаа.

Энэ сарын 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд зүүн хэсгээр цас орно. Харин 6-нд ихэнх нутгаар салхи секундэд 13-15 м/с хүрч ширүүсэн, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Энэ сарын 7-ноос хүйтний эрч суларч, ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэв.

Өнөө, маргаашдаа нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орох төлөвтэй аж.

 

 

 

Related news