Онцгой байдлынхан түвшин тогтоох шалгалт өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-29 15:24:17

ОБЕГ-ын албан хаагч, мэргэжилтнүүдийн дунд түвшин тогтоох шалгалт явуулж байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн анги байгууллагын бие бүрэлдэхүүний болон гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрхлэх албан хаагчийн ур чадварын түвшинг тогтоох зорилгоор сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн түвшин тогтоох шалгалт энэ сарын 28-29-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газарт  болж байна.

Түвшин тогтоох шалгалтыг эссе бичлэг, илтгэх урлаг, цэргийн хээрийн шалгалт, бие бялдрын гэсэн шалгуур үзүүлэлтээр зохион байгуулж буй бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 19 хаагч түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгчээ. Энэхүү шалгалтыг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар хариуцан зохион байгуулж байна гэж ОБЕГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Related news
Comments