Шарын гол сумаас нүүрс тээвэрлэлтийг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын
2021 оны 10 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн
Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумд хоорондын хөдөлгөөнийг 2 дугаарсарын
21-ний 06.00 цаг хүртэл 10 хоногийн хугацаатай хязгаарласан. Хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн Дархан
сумын хэмжээнд нүүрсний нөөц дуусч эхэлсэн байна.
Тиймээс Шарын гол сумаас Дархан сум руу нүүрсний тээвэрлэлт хийх
шийдвэрийг энэ сарын 18-ны өдөр гаргажээ. Иргэд Дархан сумын Засаг даргын Тамгын газарт биеэр очиж, хүсэлтээ гарган нүүрс тээвэрлэлтийн зөвшөөрөл авснаар Дархан сумаас Шарын гол сум руу явах боломжтой гэж Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр мэдэгдлээ.