Шаардлага хангасан үйлчилгээ иргэдэд хүргэхийн тулд 30 гаруй ажил төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ЗДТГ нь “Чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001:2015 стандарт”-ыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд “Манлайлал ба төлөвлөлт” сэдэвт сургалтыг нийт удирдлагууд, ажилтан албан хаагчдад зохион байгуулж явууллаа. Сургалтын чиглүүлэгч багшаар зөвлөх, тэргүүлэх аудитор Б.Гэрэл, “Юнайтед менежмент консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ерөө нар ажиллав. Тус Тамгын газар “ISO 9001:2015 стандарт”-ыг нэвтрүүлснээр албан хаагчид чадавхжиж иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зэрэг олон давуу тал бий болно. Энэ зорилгын хүрээнд 10 бүлэг, 131 шаардлагыг хангасан ажил үйлчилгээг иргэдэд хүргэх тус стандартыг нэвтрүүлэхийн тулд 32 үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.
Энэ ажлын хэрэгжилт одоогийн байдлаар 83.44 хувь буюу 4.14 онооны үзүүлэлттэй байгаа аж.
Б.Норовсамбуу