Мусалман шашны сүмийн зөвшөөрлийг сунгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны
анхдугаар хуралдаан
өнгөрсөн баасан гарагт боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь сүм,
хийдийн зөвшөөрөл сунгах эсэх байлаа.
“Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай”
хуулийн дагуу аймгийн ИТХ-аас шинээр сүм, хийд байгуулах зөвшөөрөл олгох,
сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Энэ дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Шарын
гол суманд үйл ажиллагаа явуулдаг "Билал-Хабаши Мечит" сүмийн зөвшөөрлийг 1
жилийн хугацаатайгаар сунгав. Учир нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын
нийт хүн амын 17 хувь буюу 330 өрхийн 1400 гаруй иргэн нь казах үндэстэн бөгөөд Мусалман шашны
"Билал-Хабаши Мечит" сүм дээрх иргэдэд үйлчилдэг ажээ.
Мөн тус
хурлаар “Гамшгийн
эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах
тухай”, “Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай”,
“Аймгийн ИТХ-ын Хороодын 2021 онд хийх ажлын төлөвлөгөө”, “Аймгийн ИТХ-аас 2021
онд хийх жилийн ажлын төлөвлөгөө”, “Аймгийн ИТХ-ын тогтоолын 2020 оны
хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний танилцуулга, “Цагдаагийн газрын
2020 оны үйл ажиллагааны тайлан, “Дархан ус суваг” ХК-ийн төлөөлөн удирдах
зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Үндсэн хөрөнгө
бүртгэх, зөвшөөрөл олгох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.