Хүүхдүүд секц, дугуйландаа явж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-20 14:58:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний өдөр болсон аймгийн Онцгой комиссын хурлаар зарим нийтийг хамарсан сургалт, үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн.

Тодруулбал, 18 хүртэлх насны хүүхдүүдийг үсчинд үйлчлүүлэх, танхимын сургалтад хамрагдах болон бөх, бүжгээс бусад дугуйлан, секцэд хичээллэхийг зөвшөөрсөн.

Үүний дагуу Спортын ордны секцүүд өнөөдрөөс эхлэн өдөрт 3 ээлжээр хичээллэж эхэллээ. Нэг ээлжиндээ 15-30 хүүхэдтэй хичээллэж байгаа аж. Спорын ордонд сагсан бөмбөг, гар бөмбөг, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, цана, хөл бөмбөг зэрэг 9 төрлийн секц дугуйланд нийт 360-400 хүүхэд хичээллэдэг ажээ. Хариуцсан багш нар цагийн хуваарь гаргаж, хүүхдүүдээ хүлээн авахын зэрэгцээ халдвар хамгааллын дэглэм, ариутгалыг хийж байгаа аж. 

Related news