Авто замын боомтууд ирэх сарын 1-3-нд амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол, Хятадын хилийн авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдөр амарна гэж Хил хамгаалах Ерөнхий газраас мэдээллээ.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу уг боомтуудыг хааж байгаа аж.
Харин агаарын замын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах гэнэ.
Б.Туул
Ulaanbaatar
Comments