Иргэдээ татан авахад мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос гарсан иргэдийг орон нутагт нь буцаах шийдвэрийн дагуу 12 дугаар сарын 1-6-нд Улаанбаатар хотоос Мандалговь хотод нийт 1233 иргэн ирсэн байна.
Тэдгээрийн 834 зорчигч 25 автобусаар, 399 иргэн 85
тээврийн хэрэгслээр ирсэн ажээ. Харин Дундговь аймгаас Улаанбаатар хот руу 235
зорчигч явжээ.
Иргэдийг татан авах ажлыг аймгийн Онцгой комисс, Онцгой
байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар,
Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар болон сумдын Онцгой
комисс хамтран зохион байгуулж, үүргээ гүйцэтгэж байгааг аймгийн Онцгой комиссоос онцолж, халдвартай бүс нутгаас ирсэн иргэдийг 14
хоногийн гэрийн ажиглалтад байх үүргээ чанд биелүүлэхийг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1357, тусгаарлах байранд 14 иргэн байна. Цаашид Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгаас иргэдээ татан авахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.