МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурал эхлээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Ардын намын Бага хурал 14 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товлосон ч одоог хүртэл хурал эхлээгүй байна.
Бага хурлын өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын зохион байгуулалт болон УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцсэн аж. Одоогоор Бага хурлын гишүүд хурлын танхимд цугларч байна.
Мөн өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо Төрийн ордонд 18 цагаас хуралдах байсан ч хурал хараахан эхлээгүй. Намын удирдлагын түвшинд хуралдаж байна.
Тэдгээр намууд өнөөдөртөө амжиж нэр дэвшигчдийнхээ нэрсийг батламжлах ёстой тул хуралдаан цаг сунжирч хуралдахаар нөхцөл байдал үүслээ.
Б.Туул
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days