“Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол 8 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт коронавирусний дөрвөн тохиолдол өнгөрсөн хоёр өдөрт батлагдсан. Харин өнөөдөр дахин дөрвөн тохиолдол эцсийн шинжилгээгээр батлагдаж нийт найман тохиолдолд бүртгэгдлээ. Эдгээр иргэдийн нэг, хоёрдугаар хавьтлын хүмүүсийг тусгаарлах, шинжилгээ авах ажил хийж байна.
Мөн "Дотоодын халдварыг Улаанбаатар хот болон төмөр зам дагасан гэсэн хоёр том голомтоос халдварлаж байна гэж үзэж байгаа аж. Тиймээс Дархан орчмын төмөр замын ажилтан, алба хаагчдаас шинжилгээ авч, тусгаарлаж байна. Төмөр замын ажилтнуудыг “Дархан” зочид буудалд тусгаарлаж байгаа бол "Ковид-19"-ийн эхний тохиолдлын нэгдүгээр хавьтлын хүмүүсийг "Комфорт" зочид буудалд тусгаарлаж байгаа аж. Энэ хугацаанд эдгээр иргэдээс төлбөр гарахгүй гэдгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр үдээс хойших хэвлэлийн хурлаар мэдэгдсэн.