Зорилтот бүлгийн иргэдэд зориулан хүнсний бүтээгдэхүүн хандивлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ИТХ-ын 13 төлөөлөгч аймгийн Онцгой комисст хүнсний бүтээгдэхүүн, нэг удаагийн амны хаалт хандивлалаа.
Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын
зэрэгт шилжсэн энэ үед зорилтот бүлгийн айл, өрхөд дээрх
бүтээгдэхүүнийг өгөхийг хүссэн. Хэдийгээр зах худалдааны төвүүд ажиллаж байгаа
ч өрхийн хүнсний хэрэгцээгээ хангаж, худалдан авах боломжгүй иргэд бий. Тиймээс Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Цэцэгсүрэн, С.Өнөртуяа нар хамтран гурил, будаа, амны хаалт, гоймон
зэрэг тусламжийн зүйлийг аймгийн Онцгой комисст гардуулан
өглөө.



