Сэжигтэй тохиолдлоор иргэнийг тусгаарлаагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-13 09:17:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын 2020 оны 11 сарын 12-ны 21.30 цагийн мэдээллээр Дархан-Уул аймагт энэ сарын наймны өдөр Улаанбаатар паласт тоглолт үзсэн гэх иргэн байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл аймгийн Онцгой комиссын дэд дарга, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан хэлэхдээ: Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илэрч ямар нэгэн байдлаар иргэнийг тусгаарлаагүй гэлээ. Мөн Улсын онцгой комиссын хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн уг асуудлыг мэдэхгүй, бидэнд албан ёсоор бичгээр тийм зүйл ирээгүй гэж мэдэгдэв.

Related news