АНУ, Кубын удирдагчид маргааш уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-28 13:51:26

НЬЮ-ЙОРК. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама маргааш Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Кубын Ерөнхийлөгч Раул Кастротай уулзана.

Цагаан ордны албаны хүн энэ төлөвлөгөөний талаар зарласан юм.

Энэ нь тус хоёр улсын удирдагчид хоорондын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт юм.

Тэд энэ оны дөрөвдүгээр сард Америк тивийн улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Панамд анхны хэлэлцээгээ хийж байсан билээ.

Кубын хувьсгалаас хоёр жилийн дараа 1961 онд АНУ Кубатай дипломат харилцаагаа тасалсан юм.

Хоёр улс энэ оны долдугаар сард харилцаагаа сэргээж, нийслэл хотууддаа ЭСЯ-даа харилцан нээсэн.

Кубад авсан хориг арга хэмжээг цуцалж, хүний эрхийн байдлыг нь сайжруулах арга замуудыг маргааш болох дээд хэмжээний уулзалтын үеэр Обама, Кастро нар хэлэлцэх бололтой.

Г.Доржханд

 

Related news
Comments