“Төвийн бүсийн түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн шилдэг
бүтээгдэхүүний шалгаруулалт, Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа 10 дугаар
сарын 23-25-ны өдрүүдэд Залуучууд театрт болно.
Уг
үзэсгэлэн худалдааг МҮХАҮТ-ын
Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн ЗДТГ-тай хамтран Дархан хот байгуулагдсаны 59
жилийн ойн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Жил бүр
зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаа нь аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн,
хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах
зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд,
хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх
зорилготой аж. Үзэсгэлэн худалдаатай холбоотой
дэлгэрэнгүй мэдээллийг 9966-0266 дугаараас лавлах боломжтой аж.
Ташрамд дэлхий дахинд тархаад буй коронавирусний халдвар хамгаалалын дэглэмийг сайтар
сахиж амны хаалтаа зүүж ирэхийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.