“Дархан бэр” тэмдгийг 115 эх хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-12 15:38:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголчууд эрт дээр үеэс гурав болон түүнээс дээш хүү дараалан төрүүлсэн эхийг “Дархан бэр” хэмээн хүндэтгэн өргөмжилдөг уламжлалтай ард түмэн билээ. Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Дархан бэр” тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн хувьд Дархан сумын 18 багаас нийт 115 эх “Дархан бэр” тэмдгээ гардан авч энгэрээ мялаалаа.

Гурван хүү дараалан төрүүлсэн эхэд өөрийнх нь хүсэлтийг үндэслэн олгодог “Дархан бэр” өргөмжлөлийг Дархан сумын Засаг даргын нэрэмжит шагнал болгохыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталж, өнөөдрийг хүртэлх хугацаанд Дархан сумын хэмжээнд нийт 1100 гаруй эхийг “Дархан бэр” тэмдгээр шагнан урамшуулсан байна.

 

Related news