Ойн түймрийг бүрэн унтраажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тус
сумын Сэлэнгэбүрэн багийн Хар цайн гүнбэн гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн
Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид,
Зэд, Хантай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, өчигдөр
16:10 цагт бүрэн унтраасан байна. Ойн түймэрт урьдчилсан байдлаар 120 га талбай
шатжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр орсон цас тус сумын нутгаар бага
хэмжээтэй унасан юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day