ЭХО оношлогооны эмч нар Баацагаанд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 10:02:11

Баацагаан суманд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЭХО- дүрс оношлогооны их эмч Л.Чулуунбат, Бодь лабораторийн их эмч Ж.Бодьнасан нар энэ сарын 29-ний өдөр ажиллахаар болжээ.

Япон улсын Фүжи фермийн хамгийн сүүлийн үеийн загвар ЭХО, маш олон үйлдэл богино хугацаанд хийх чадвартай, олон төрлийн өвчнүүдийг оношлох боломжтой 5 датчиктай 4D ЭХО аппаратаар дараах өвчнүүдийг үзэж оношлох юм байна. Хэвлийн хөндийн цуллаг эрхтэнүүдээс гадна ходоод, нарийн, бүдүүн гэдэс, судасны бөглөрөл өргөсөлт, зүрх судасны өвчнүүд, хүүхдийн зулайн чинэрэлт, гавлийн даралт, хөхний хавдар, буглаа, бамбай болон бүх төрлийн булчирхайнуудын өөрчлөлт, ясны ургалт, хүүхдийн түнхний мултархай, жирэмсэн эхчүүдийн өвчнүүд зэргийг оношлох боломжтой аж. Энэхүү аппарат нь манай аймагт анх удаа ирж байгаа бөгөөд оношлох чадамжийн хувьд компьютер томографын оношлогооны дараа орох өндөр нарийвчлалтай ЭХО аппарат юм байна.

Мөн бүх төрлин лабарторийн шинжилгээг Герман улсад үйлдвэрлэгдсэн өндөр чадамжтай, хагас автомат аппаратаар хийх бөгөөд үйлчилгээний байгууллагуудын ажилчдын эрүүл мэндийн дэвтрийг баталгаажуулан шинжилгээг хийх аж.

Б.Мөнхзул

Related news