Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 78.9 хувийн ирцтэй дөнгөж сая эхэллээ.
Өчигдөр өглөө зарлагдсан ч одоог хүртэл хойшлоод байсан уг хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.
Байнгын хорооны хуралдаан дууссаны дараа УИХ-ын нэгдсэн чуулган эхлэх юм.
Н.Туяа