Булган аймгийн сонгогчдын 25,21 хувь саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн 4-р тойрог буюу Булган аймагт энэ удаагийн ээлжит сонгуулийн санал
хураалт хууль, журмын дагуу хэвийн үргэлжилж байна гэж аймгийн сонгуулийн хороо
мэдэгдлээ.
Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар
нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 25,21 хувь буюу 10306 сонгогч саналаа
өгөөд байна. Нийтдээ 40877 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн
юм. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 612 сонгогчийн санал авчээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days