Чингис хотод шилдэг ногоон байгууламжийн уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:55:33

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай”, 2013 оны 178 дугаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг хэрэгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах эко орчинг бүрдүүлэх зорилгоор ногоон байгууламжийн уралдааныг айл өрх, аж ахуй нэгж,байгууллагуудын дунд зарлав.

Чингис хотын хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд 1-6 дугаар багийн бүх айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд уралдаанд оролцох юм.

“Шилдэг цэцэрлэгжилт-2016” ногоон байгууламжийн уралдаан энэ сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх бөгөөд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр оролцож, уралдааны явцад хийж гүйцэтгэсэн ажлын тайланг 7 дугаар сарын 10-ны дотор БОАЖГ-ын Ойн алба болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байгаль орчин хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэх аж.

Мөн 7-р сард аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уралдааны дүнг гаргаж, 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн даваа гарагт шагналыг гардуулан өгөх ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

Related news