Сонгуулийн үеэр мэдээллийн технологийн багт ажиллах гишүүд үнэмлэхээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙСонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулагдсан Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн гишүүдийн сургалтыг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд зохион байгууллаа.
Энэхүү сургалтад 18 сумын мэдээллийн технологийн багийн нийт 100 орчим гишүүд оролцлоо. Сургалтын үеэр Сонгуулийн тухай хууль, Автоматжуулсан системийн тухай хууль, журам болон сонгуулийн автоматжуулсан системийн тухай танилцуулгыг хийлээ. Сургалтанд оролцогчид санал тоолох төхөөрөмж дээр ажиллах дадлага хийж ажиллуулах дараалалтай нэг бүрчлэн танилцав.
Мөн сургалтанд хамрагдсан мэдээллийн технологийн багт ажиллах 100 гаруй гишүүд үнэмлэхээ гардан авлаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг