“Орос хийц” групп өөрийн зардлаар ахмадын чөлөөт цагаа өнгөрөөх байр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-09 00:35:33

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар Дархан хотын дундах “Дархан-50 цогцолбор”-т ахмад настнуудын амарч чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь зориулсан найман байр барихаар төлөвлөсөн.

Үүнтэй холбогдуулж барилга, угсралт засварын “Орос хийц” группийн захирал Ч.Баасансүрэн уг ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь зориулсан эхний байрыг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр барьж өгөхөөр болжээ. Аймгийн Засаг дарга А.Энхболд холбогдох албаны хүмүүстэй хамт барилга барих байршлыг газар дээр нь үзэж судлан тогтоож өгөв. “Орос хийц” группийнхэн уг барилгын ажлыг ирэх зургадугаар сараас эхлүүлэхээр боллоо.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Related news