Чехэд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээ сэтгэлийн бэлэг илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 17:23:03

Монгол Улсад улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэн энэ үед гадаадад ажиллаж амьдарч байгаа нутагт нэгт нөхөд маань буяны гараа сунгаад байна.

Улаанбурхан өвчний гаралт их байгаа Баян-Өлгий, Сэлэнгэ, Завхан, Дорнод, Булган, Дорноговь аймгуудын Халдвартын тасгуудад Чех улсын “Johnson kontrols” үйлдвэрийн монгол ажилтнууд өөрсдийн хандивын мөнгөөр эмнэлэгт шаардлагатай зарим төхөөрөмжийг худалдан авч ирүүлжээ. Үүнд дээрх аймаг тус бүрт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 1 ш, утлагын аппарат 2, хүүхдийн пульс хэмжигч нэг, маск 20 нийт 24 ширхэг аппарат хэрэгслийг илгээсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news