Нэгдүгээр сургуулийн 1-р ангийг 175 хүүхэд төгсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:24:38

Өнгөрсөн намар 9-р сарын 1-нд ардын сургуулийн алтан босгын алхан орж, эрдмийн их далайд хөл тавьж байсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р БДС-ийн бяцхан сурагчид 35 үсгээ сурч дуусан үсэглэлийн баяраа хийлээ. 1-р бүрэн дунд сургуулийн 1-р ангийг энэ жил 5 бүлэгт 175 хүүхэд төгсөж байна.

БСШУЯ-аас Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр зэрэг олон хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Бүтэн жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ хүүхдүүд багш эцэг эхчүүддээ тайлагнадаг. Хүүхдийн сурч боловсрох орчин, таатай нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын чанар, заах арга зүйг дээшлүүлэх тал дээр  жил ирэх тутам дэвшил гарч буйг 1-р бүрэн дунд сургуулийн бага боловсролын сургалтын менежер Т.Болортуяа онцолж байлаа. Хүүхдийн гарааны үнэлгээг эхлээд тодорхойлно. Дараа нь хүүхэд нэг бүрийн онцлогт тохируулсан сургалтаа  явуулдаг. Энэ бол тус сургуулийн сургалтын арга барил.

Хүүхдээ эрдэм боловсролтой иргэн болгож хүмүүжүүлэхийн төлөө багш, эцэг эхчүүдийн зүтгэсэн 1 жилийн хамтын үр дүн энэ өдөр гардаг юм.

Т. Одончимэг

 

Related news