Сүмбэр сум төвийн бүсийн шилдэг сумаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-04-15 12:04:22

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нд Улаанбаатар хотноо болсон Төвийн бүсийн гишүүдийн хурлаар улсын тэргүүний сумаар зургаан сум шалгаруулахад  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум /Чойр/ шалгарчээ.

Хурлаар материал ирүүлсэн зургаан аймгийн зургаан сумыг хэлэлцэж, гишүүдийн саналаар ийн тодруулсан байна. Говьсүмбэр аймаг Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах боломжтой бөгөөд дэд бүтэц, зам харилцаа бусад өрсөлдөх чадвар, эдийн засгийн хүрээгээрээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломж нь бүрдсэн газар аж.

Тус суманд 640 хүүхдийн багтаамжтай шинэ сургууль барьж буй бөгөөд хүн амынх нь 60 гаруй хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа гарсан байна.

Тус аймаг дөрвөн аймгийн есөн сумтай хиллэж Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөр шил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан сумын иргэдэд эрүүл мэнд болон ерөнхий боловсрoлын үйлчилгээг үзүүлдэг.

Related news