Обама Ромын папад талархлаа илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-24 11:38:21

ВАШИНГТОН. /ВВС/. Куба болон АНУ хагас зуун жил гаруйн өмнө тасалсан дипломат харилцаагаа бүрэн сэргээхэд тусалсан Ромын пап Фрэнсист АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама талархлаа илэрхийллээ.

Обама өчигдөр Цагаан ордонд папыг хүлээн авч уулзжээ.

АНУ-Кубын харилцааны шинэ эхлэлийг тавихад “үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан” гэж тэрбээр папыг сайшаасан байна.

Тус хоёр улс 54 жилийн өмнө тасалсан дипломат харилцаагаа энэ оны долдугаар сард сэргээсэн билээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Обама болон пап Фрэнсис шашны эрх чөлөө, уур амьсгалын өөрчлөлт, Ойрхи Дорнод болон Африкаас цагаачид, дүрвэгчид Европ руу олноороо цувж буйг болон ядуурлыг дарах арга замуудыг хэлэлцжээ.

Пап мөн АНУ-ын нийслэл Вашингтон хотын гудамжуудаар машинтай явж, цугласан олонтой мэндчилсэн аж.

Г.Доржханд

Related news
Comments