“Цагаан толгой”-н баярт аймгийн Засаг дарга оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Хими, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай есдүгээр сургуулийн “Эрдмийн баяр” болов. Эрдмийн баярт аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож ирээдүй хойч үе болох багачууддаа баяр хүргэлээ.
Энэ үеэр нэгдүгээр ангийн бяцхан сурагчид “Цагаан толгой”, “Миний сургууль”, “Орчлонг хайрлаарай” зэрэг дууг дуулж хүндэт зочид, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүддээ бэлэг барьсан юм. Энэ хичээлийн жилд тус сургуульд Т.Цолмонтуяа, К.Айнагүль Г.Оюунгэрэл, Б.Батхишиг, Р.Мягмарсүрэн багштай таван бүлгийн 186 сурагч “Эрдмийн баяр”-аа тэмдэглэсэн нь энэ юм.
Б.Норовсамбуу