Булган аймагт 170 гаруй байгууллага, иргэн амны хаалт үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны
хаалтны нөөц бүрдүүлэх, иргэдийн хэрэгцээг хангах ажил зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд 54
байгууллага, 80 иргэн, 39 оёдолчин амны хаалт үйлдвэрлэж, сумын нөөцөд болон
иргэдийн хэрэгцээнд зориулж байгаа аж.
-Аймгийн хэмжээнд
50,0 мянган амны хаалтны нөөц бүрдүүлэхээр 16 сум 1 тосгонд хуваарь гаргасан. Сум бүр дотоод нөөц
бололцоогоо ашиглан тусгай аян өрнүүлэн амны хаалтны нөөц бүрдүүлэх ажлыг
зохион байгуулж байна. Өнөөдрийн
байдлаар 26534 амны хаалтны нөөц бүрдүүлээд байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж
ахуйн газрын мэргэжилтэн Б.Батбаяр ярилаа.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day