Мөрөн суманд агаарын хамгийн их  бохирдолтой бүсэд 3300 өрх амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:08:46

Хөвсгөл аймаг агаарын бохирдлоор улсын хэмжээнд 5-т орж байгаа бол Мөрөн сумын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрсэн гэнэ.

Иймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд иргэн, аж ахуйн нэгжийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран агаарын бохирдол бууруулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар агаарын бохирдолд өртөж буй салбар бол эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тоо баримттай танилцуулж  агаарын бохирдол бууруулахад иргэн, аж ахуйн нэгж юуг анхаарч ажиллах талаар мэдээлэл зөвлөгөөг  өгчээ.

Мөрөн сумын хамгийн их агаарын бохирдолтойд 400 га талбай багтаж байгаа бол энэ бүсэд 3322 айл өрх амьдарч байна. Мөн Мөрөн сумын агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийг танилцуулж агаарын бохирдолтыг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж бүрийн оролцоо чухал гэдэг нэгдсэн ойлголтонд хүрч цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

 

Related news