Цэцэрлэгийн багш нар туршлага солилцож, хамтран ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-26 11:42:20

Дорноговь/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Мандал сумын улсын тэргүүний тавдугаар цэцэрлэгийн багш Г.Уянга, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 118 дугаар цэцэрлэгийн багш Р.Даваа нар Сайншанд сумын IV, IV, IX,  XIII цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр Монголын Хөгжлийн төвөөс хэрэгжүүлдэг төсөлд улсын хэмжээнд таван аймгийн 33 цэцэрлэг хамрагддаг бөгөөд үүнд Сайншанд сумын IV, IV, IX цэцэрлэг хамрдагддаг байна.

Мандал сумын улсын тэргүүний тавдугаар цэцэрлэгийн багш Г.Уянга “Бид Сайншанд хотод нэгдүгээр сарын 23-наас 24-нд ажиллаж мэргэжил нэгт багш нартайгаа уулзан, харилцан туршлага солилцож, үзүүлэх ажлууд гүйцэтгэж, хэлэлцүүлэгт оролцлоо.

Хүнд байх хамгийн сайн сайхан зан төлөвийг багаас нь олгох нь чухал гэж үздэг тул манай төсөл хөтөлбөрийн зорилго нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурч хүмүүжиж буй бяцхан хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг.

Хамгийн сайхан зан төлөвийг багаас нь олговол насанд хүрсэн үедээ тэр сайхан зан чанарууд нь хадгалагдан үлдсэн байдаг. Хүүхдүүд ээж аав болсон үедээ ч энэ зан чанараа дагаж нийгэмд сайн сайхан үлс бүтээдэг.

Төсөлд хамрагдсан Сайншанд сумын цэцэрлэгүүдийн хүүхдүүд нь төлөвшсөн, багш нар нь чадварлаг, хоорондоо эвтэй байгааг олж хараад бахархаж байна. Тэр тусмаа есдүгээр цэцэрлэгийнхэн нэг баг, нэгдсэн санааг үзүүлэн  ажилладаг чадаж байгаа нь сайхан юм.

Сонгинохайрхан дүүргийн 118 дугаар цэцэрлэгийн багш Р.Даваа “Монголын хөгжлийн төв байгуулагдаад 25 жил болж байна. Бид энэ төсөлд 2007 оноос эхлэн хамрагдсан.

Төслийн үйл ажиллагааг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх, цаашид хийх ажлаа төлөвлөх гээд жил бүрийн нэгдүгээр сард бид уулздаг уламжлалтай.Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна үндсэн цөм хөтөлбөр, сургалтын агуулгыг алдагдуулахгүйгээр хэрхэн цаашид ажиллах тухай ярилцдаг.

Аливаа цэцэрлэгүүд анги дүүргэлт, ур чадвар, бүхнээрээ өөр байдаг ч цэцэрлэгийн багш нар хүүхэд бүрийг төлөвшүүлэх, сургах, сайн сайхан зүйлийг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилго нь ижил.

Бид Сайншандын отгон нь болох XIII  цэцэрлэгээр орж үйл ажиллагаатай нь танилцсан. Дорноговь аймаг шинэ тутам хөгжиж, шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа нутаг юм байна гэсэн бодол төрсөн.

Биднийг хүлээн авч хамтран ажилласан Сайншандын нэр бүхий цэцэрлэгүүдийн эрхлэгч, багш нарт талархал илэрхийлье гэв.

Related news