АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо 23-нд хуралдахаар товложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-21 16:19:16

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 23-нд дахин хуралдах тов албан бусаар гарсан байна. 

Тус намын ҮЗХ энэ сарын 18-нд хуралдаж УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, Мөрийн хөтөлбөрөө баталсан. Харин энэ үеэр зарим дотоод зохион байгуулалт, бүтцийн асуудлаар хэлэлцээгүй учир дахин ҮЗХ хуралдана гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлж байсан юм.

Тиймээс дараагийн ҮЗХ-г ирэх бямба гарагт хуралдуулахаар товлосон бололтой. 

Н.Туяа

 

Related news