Малчны хотонд мэс засал хийж хүний амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 14:33:30

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана гэдэг нутагт хаваржиж байгаа жирэмсэн эх умайн гадуурх жирэмслэлтийн улмаас 4700 мл цус алдаж, биеийн байдал хүнд, шокийн байдалтай байхад Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хагалгааны баг цаг алдалгүй очиж, хэвийн бус нөхцөлд хагалгаа хийж, эхийн амь насыг аварсан байна.

Хагалгааны багт Эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, Эх барих эмэгтэйчүүдийн эмч Цэенрэгзэн, Мэдээгүйжүүлэлтийн их эмч Алтанзул хагалгааны сувилагч Мөнх-Ундрах, унтуулгын сувилагч Анхтуяа, жолооч Мөнххүү нар ажиллаж, эрүүл мэндийн үйлчилгээг малчны хотонд түргэн шуурхай цаг алдалгүй хүргэжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Related news