Сайншандын айл өрхүүд угийн бичиг хөтөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ аймгийн БСУГ-тай хамтран угийн бичиг хэрхэн хөтлөх тухай сургалт зохион байгууллаа.
Гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, айл өрх бүрийг удам угсаагаа бичиж хөтөлдөг болгох зорилгоор угийн бичиг хѳтлѳлтийн анхан шатны мэдлэгийг иргэдэд олгох сургагч багш бэлтгэх сургалтыг ийн зохион байгуулсан аж.
Хүн амын суурьшил жил бүр нэмэгдэж 25 мянга орчим хүн амтай болсон Сайншанд сум өрх гэр бүлүүдэд угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлж хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалаа дээдлэх, удам угсаагаа мэдэх зэрэг нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлага байгаа юм.
Сургалтад баг, сургуулийн нийгмийн
ажилтнууд болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулсан байна. Монгол Улсын
Засгийн газрын 2007 оны 257- дугаар тогтоолоор "Угийн бичиг хѳтлѳх
журам"-ын 3.1 дэх заалтад "Монгол Улсын ѳрх бүр угийн бичиг заавал
хѳтѳлнѳ" гэж заасан аж.
Сургагч багш нар угийн бичгийг хэрхэн
хөтлөх талаар сумынхаа иргэдэд мэдээлэл хүргэж, угийн бичгийг бодит ажил болгох талаар ажиллана.