ЭМГ-аас хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох санал хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний
дэгдэлт их байгаа учраас аймгийн ЭМГ-аас Сайнцагаан сумын Засаг даргад хүүхдийн
байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай санал өнөөдөр хүргүүллээ.
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсөд амбулаторийн
нийт үзлэгийн 15 хувийг, түргэний дуудлагын 45 хувийг тус тус эзэлж байгаа ажээ.
Үүний дотор өвчлөл аймгийн төвд илүү өндөр байгаа учраас Сайнцагаан
сумын хэмжээнд хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг 12 дугаар сарын 25-наас
томуугийн дэгдэлт бууртал түр хугацаанд хаах талаар саналд тусгасан байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days