Өсвөрийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын Засаг даргын ивээл дор
зохион байгуулсан дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит Өсвөр
үеийн олон хотын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 13, 14-ний өдөр Дархан хотноо боллоо. Тэмцээнд 25 байгууллагын 480 гаруй
тамирчин оролцож 75 багц медалийн төлөө өрсөлджээ.
Багийн дүнгээр Ё.Батдархан /Спортын
мастер/ дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн "Дархан Хасу" баг тэргүүн байр,
удаах байрт,
Л.Энхбаяр /ОУХМ/ дасгалжуулагчтай Төв аймгийн баг тамирчид, гуравдугаарт Д.Гомбодорж /ОУХМ/ дасгалжуулагчтай
Спортын төв сургуулийн баг тамирчид тус тус шалгаран цомын эзэд болсон аж.
Тэмцээний
эрэгтэй шилдэг тамирчнаар 45кг-ын жингийн аварга Дархан Хасу багийн тамирчин
Б.Одсүрэн, эмэгтэй шилдэг тамирчнаар 48кг-ын аварга Алдар спорт хорооны
тамирчин Р.Оюунбилэг нар шалгарлаа. Тэмцээний эхний өдөр /2019.12.13/ нийт 10
жинд аваргууд тодорсон бол хоёр дахь өдөр /2019.12.14/ 8 жинд аваргууд тодорсон
байна.
ЭРЭГТЭЙ: /2019.12.14/
36кг
Алт: М.Аманбек /Дархан Хасу/
Мѳнгѳ: Ж.Далайцэрэн /СТС/
Хүрэл: Б.Булгантамир /СХД/
Хүрэл: Г.Мөнх-Очир /26-р сургууль/
45кг
Алт: Б.Одсүрэн /Дархан Хасу/
Мѳнгѳ: Г.Гандорж /Ирэдүйн одод/
Хүрэл: Г.Дарханбаяр /Дархан Хасу/
Хүрэл:С.Шинэхүү /Сэлэнгэ/
55кг
Алт:Э.Энхболд /Төв/
Мѳнгѳ:н.Өсөхбуян /Ирээдүйн одод/
Хүрэл: Б.Ганэрдэнэ /73-р сургууль/
Хүрэл: н.Энхамгалан /СТС/
65кг
Алт: А.Энхтүвшин /73-р сургууль/
Мѳнгѳ: Э.Хүслэн /Ирээдүйн одод/
Хүрэл: Б.Батмандал /Аварга/
Хүрэл: Б.Амартүвшин /Арслан/
71кг
Алт: Н.Батбилгүүн /Төв/
Мѳнгѳ: А.Машбат /Дархан Хасу/
Хүрэл: Б.Мөнх-Эрдэнэ /Сэлэнгэ/
Хүрэл: Д.Баянбат /Налайх/
ЭМЭГТЭЙ:
48кг
Алт: Р.Оюунбилэг /Алдар спорт хороо/
Мѳнгѳ: У.Номин /Налайх/
Хүрэл: Э.Одгэрэл /Төв/
Хүрэл: Д.Азжаргал /Налайх/
55кг
Алт:Б.Ганцэцэг /Дархан Хасу/
Мѳнгѳ:Д.Эрдэнэболор /Дархан Хасу/
Хүрэл: О.Ариунзаяа /Аварга/
Хүрэл: Х.Оюунхишиг /Дархан Хасу/
65кг
Алт: А.Даваажаргал /Налайх/
Мѳнгѳ: Н.Баяржаргал /Хангарьд/
Хүрэл: Б.Одбаясах /Хангарьд/
Хүрэл: Э.Ажаргал /Дархан Хасу/ нар тус тус барилдсан жиндээ аваргалан медаль,
мөнгөн шагналын эзэд боллоо.
Тэмцээнийг МЧБХ-ны 20 шүүгч шүүн
явуулсан аж.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн Чөлөөт бөхийн холбоо,
хамтран зохион байгуулагчаар Дархан сумын ЗДТГ, аймгийн Биеийн тамир, спортын
газар болон алдарт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны үр хүүхдүүд бусад байгууллага ажиллажээ.



