Байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хороо өнөө өглөө 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдах товтой ч одоогоор ирц бүрдээгүй байна.
Өөрөөр хэлбэл ирц 26,3 хувьтай, ирц бүрдэхийг хүлээзнэсэн байдалтай байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон юм.
Б.Туул