Б.Хүдэр-Яныг өөрийнх нь хүсэлтээр сонгуульт ажлаас нь чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшин өрсөлдөх болсон тул сонгуульт ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ИЗНН-ын ээлжит хурлаас түүнийг сонгуульт ажлаасаа нь чөлөөлсөн байна.
Түүний оронд залуу улс төрч, санхүүч н.Монсор, намын дэд дарга М.Хүрэлсүх нар өрсөлдөн олонхийн саналаар М.Хүрэлсүхийг сонгов.
Мөн хурлаар тус нам 2016 оны сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцээд үргэлжлүүлэн хуралдахаар тогтов.
Б.Туул