Улаанбурхан өвчнөөр таван хүүхэд нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-17 10:02:42

Хэнтий аймгийн хэмжээндон гарсаар дөрвөн сартайгаас хоёр настай таван  хүүхэд улаанбурхан өвчнөөр нас барлаа хэмээн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Баасандорж хэллээ.

Тус өвчнөөр нас барсан хүүхдүүдийн хувьд хүндэрсэн үедээ эмнэлэгт ирсэн аж. Мөн эдгээр хүүхдүүд нь ханиадаа бүрэн эмчилээгүйгээс үүдэн хатгаа болж хүндэрсэн үедээ улаанбурхан өвчнөөр өвчилснөөс ийнхүү аймшигт аюулд өртжээ.

Мөн одоогийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт улаанбурхан өвчнөөр 370 гаруй хүн өвчилсөн тохиолдол бүртгэгджээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news