Сүхбаатарын нийт нутгаар цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 11 дүгээр сарын 11-ний 16 цагаас эхлэн цас
орж, одоог хүртэл үргэлжилсээр байна. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний
газраас өгсөн мэдээгээр Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар суманд ахиу хэмжээний
цастай, бусдад нутгаар 01-06 см-ийн цасан бүрхүүлтэй байгаа аж.
Цас өнөөдөр үргэлжлэн
орох бөгөөд, 11 дүгээр сарын 13-наас цаг агаар хэвийн болох төлөвтэй.
Цас орж буйтай
холбоотойгоор ямар нэг дуудлага мэдээлэл ирээгүй, одоогоор зам харгуй хаасан
зүйл байхгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day