УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан С.Оюун нарын 9 гишүүнээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариугаар эхэллээ.
С.Оюун нарын гишүүд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-нд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Уг асуулгад “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд хийх ажлын төлөвлөгөө, хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү” хэмээгээд хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохыг хүссэн байна.
Ерөнхий сайд Хонконгод ажлын айлчлал хийж байгаа тул түүний оронд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг асуулгад хариулж байна.
Ч.Ариунболд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day