Давхар дээлний асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-08 08:51:36

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэнэ.

 Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлснээр эхэлнэ. Учир нь чуулганы өчигдрийн хуралдаан тус хуулийн төслийг хэлэлцэж байгаад өндөрлөсөн тул хуралдаан энэ хуулиас эхэлж хуралдахаар болжээ.

Үүний дараа давхар дээлний асуудал буюу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хэд хэдэн чухал хуулийн төслүүд хэлэлцүүлгийн дараалалд оржээ.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Сумъяабазар нарын гишүүдээс Ерөнхий сайд болон салбарын сайдад тавьсан асуулгуудын хариуг сонсох юм.

Б.Туул

Related news