ОУХМ Б.Цэвээндашид Дархан-Уул аймгийн тугийг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДэлхийн дээвэр гэгддэг Эверест оргилд авирахаар явах гэж байгаа “Сүлд” спорт хорооны менежер, ОУХМ Б.Цэвээндашийг Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Тэргүүлэгч Г.Гантулга, Иргэний Танхимын дарга Б.Ганпүрэв нар хүлээн авч Монгол улсын төрийн далбааг гардуулан өгч Монгол Улсынхаа болон Дархан-Уул аймгийнхаа нэрийг дэлхийд цуурайтуулсаар ирсэнд талархаж амжилт хүслээ.
Тэрээр өмнө нь энэ оргилд 2012 онд гарсан туршлагатай уулчин юм. Өнгөрсөн жил гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамт дахин Эверестийг зорьсон ч газар хөдлөлтийн улмаас авиралтаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин энэ жил тус оргилд гурав дахь удаагаа авирахаар энэ сарын 7-нд хөлгийн жолоо залах гэж байна. Энэ оргилын урдаас нь буюу Балба, хойноос нь Түвдийн талаас авирдаг. Түүний хувьд энэ удаа хойд талаас нь авирахаар болжээ.
Б.Норовсамбуу