Б.Гарамгайбаатар: Бүлгийн хуралдаанаар Н.Алтанхуягийн мэдэгдлийг хэлэлцээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-05 12:55:04

УИХ дахь АН-ын  бүлэг хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй. Тиймээс хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодруулсан юм.

-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хөдөө орон нутагт гишүүдийн ажилласан байдлын талаар хэлэлцсэн. Мөн эхний ээлжинд нэн яаралтай хэлэлцэх ямар асуудал байгааг хэлэлцсэн.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийг гишүүд хэрхэн хүлээж авсан бол?

-Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй.

-ҮХЦ-ийн гишүүнээр Р.Гончигдоржийг санал болгосныг танай бүлэг хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ талаар өчигдөр хэвлэлээс харсан. Албан ёсоор бүлэг дээр энэ асуудлыг яриагүй.

-Хэрвээ энэ саналыг оруулж ирвэл бүлэг дэмжих үү?

-Асуудал нь орж ирээгүй болохоор хэлэх зүйл алга.

Н.Туяа

Related news