Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-05 09:32:46

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхоблд үг хэлэх юм. Үүний дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдахаар тов гарчээ.

УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдааны дараа үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороод хуралдана.

Б.Туул

Related news