Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх сайн туршлагын талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн талаарх улс төрийн өндөр түвшний олон улсын чуулга уулзалт долдугаар сарын 9-18-нд АНУ-ын Нью-Йорк хотноо боллоо.
Чуулга уулзалтад Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцсон бөгөөд тэрбээр Норвеги улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзав.
Норвеги улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге
Улштэйнтэй хийсэн уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд
үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагуудын талаар санал солилцсон
талаар ГХЯ-наас мэдээллээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    