Зургаадугаар багт 100 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-07-02 12:43:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 800 сая төгрөгөөр Дархан сумын зургаа дугаар багт орших 3 дугаар цэцэрлэгийг өргөтгөн 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг барьж байна. Тус барилгын ажлыг Дархан трейд ХХК гүйцэтгэж байгаа аж. Төлөвлөгөөт гэрээний  хугацаа нь  энэ оны 10 дугаар сар бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс товлосон хугацаандаа барилгыг дуусгана гэлээ.

Одоогоор барилгын ажил 20 хувьтай байна. Улсын баяр наадмаас өмнө нэг давхрын хучилтаа хийхээр төлөвлөсөн ажГрафикт хугацаандаа бүх ажил хэвийн үргэлжилж байгааг гүйцэтгэгч компанийнхан хэлэв. Энэ жил Дархан сумын хэмжээнд нийт 7 цэцэрлэгт шинээр барьснаар СӨБ-д хамрагдалт 99 хувьд хүрэх төлөвтэй байгаа ажээ.

Related news